Apple
1977 оноос хойш ашиглагдаж буй логоны хувилбар | |
Калифорнийн Купертино хотод байрлах компанийн төв байр Apple Park-ийн агаарын зураг | |
| Хуучин |
|
|---|---|
| Компанийн төрөл | Хувьцаат |
| ISIN | US0378331005 |
| Аж үйлдвэрийн салбар |
|
| Байгуулагдсан | 1976 оны 4 сарын 1, Лос Альтос, Калифорни, АНУ |
| Үүсгэн байгуулагчид | |
| Төв байр | Apple Park, , АНУ |
Байршлын тоо | 535 Apple Store (2025) |
Үйл ажиллагааны бүс | Дэлхий даяар |
Удирдах хүмүүс | |
| Бүтээгдэхүүн | |
| Үйлчилгээ | |
| Орлого | ▲ $416 тэрбум (2025) |
| ▲ $133 тэрбум (2025) | |
| ▲ $112 тэрбум (2025) | |
| Нийт хөрөнгө | ▼ $359 тэрбум (2025) |
| Нийт хувьцаа | ▲ $74 тэрбум (2025) |
Ажилчдын тоо | 166,000 (2025) |
| Салбар компани |
|
| Вэб сайт | apple.com |
| Зүүлт тайлбар / лавлагаа 2025 оны 9 сарын 27-нд дууссан санхүүгийн жилийн санхүүгийн үзүүлэлтүүд. References:[2][3][4][5] | |
Apple Inc. (анхны нэр нь Apple Computer, Inc.) нь компьютерын програм хангамж, суурин компьютер болон зөөврийн компьютер, ухаалаг гар утас зэрэг электрон хэрэгслийг загварчлан зохион бүтээн, борлуулдаг Америкийн компани юм.
1976 онд анх Стив П. Жобс, Стив Г. Возниак нар үүсгэн байгуулсан бөгөөд хамгийн анхны компьютер нь Жобсын гэрийн гараашинд бүтээгдсэн. Хуванцар гэр, өнгөт график бүхий Аpple II (1977) компьютер уг компанийг амжилтанд хүргэж, олон нийтэд анх удаагаа хувьцаагаа нийлүүлсэн. 1980 он гэхэд Аpple компанид 100,000,000 долларын орлого оруулжээ. Майкрософт корпорацийн үйлдлийн системийг суурилуулсан IBM-ийн PC 1981 онд зах зээлд гарсан нь Аpple компанийн персонал-компьютерын зах зээл дахь удаан хугацааны өрсөлдөөний эхлэлийг тавьсан юм.

1984 онд үйлдвэрлэгдсэн Макинтош бол график хэрэглэгчийн интерфэйс болон хулганы хэрэглээг нэвтрүүлсэн хамгийн анхны персонал компьютер байлаа. "Маc" эхэндээ тааруухан борлогдож, 1985 онд Жобс ажлаасаа гарсан хэдий ч яваа яваандаа десктоп үйлдвэрлэх зах зээлд өөрийн нүхийг олсон юм. Энэ завсар Майкрософтын Виндоус үйлдлийн систем Аpple-ын зах зээлийн эзлэх хувийг булаан авч байлаа. Аpple 1997 онд Жобсыг буцаан ажилд авав. Тэрээр iMac гэх мэт шинэлэг бүтээгдэхүүнүүдийг зах зээлд гаргаж, компанийг дахин өндөр үр ашигтай ажиллуулж эхлэв.
Аpple 2001 онд iTunes хэмээх MP3 форматад хувиргасан хөгжим тоглуулагч програм, MP3 хөгжим тоглуулагч зөөврийн iPod бүтээгдэхүүнийг зах зээлд нэвтрүүлж, 2003 онд томоохон дуу бичлэгийн компаниудын дууг интернэтээс татаж болохуйц МP3 форматаар интернэтэд зарж эхэлсэн юм.

2007 онд анхны мэдрэгч дэлгэцтэй ухаалаг гар утас болох iPhone-г худалдаанд гаргасан. 2010 онд iPad нэртэй таблет компьютерыг гаргажээ. 2011 оны 10 сард iPhone 4S-г танилцуулан дэлхий дахинд шинэ хувьсалыг хийсэн.
Цахим холбоос
[засварлах | кодоор засварлах]| Wiktionary: Apple – Энэ үгийг тайлбар толиос харна уу |
- Албан ёсны цахим хуудас (англиар)
Эшлэл
[засварлах | кодоор засварлах]- ↑ "Apple introduces Apple Pay Later", March 28, 2023, <https://www.apple.com/newsroom/2023/03/apple-introduces-apple-pay-later/> (retrieved on August 21, 2025)
- ↑ "Apple FY2025 Annual Report (Form 10-K)". 2025-10-31. Татаж авсан: November 6, 2025.
- ↑ Эш татахад гарсан алдаа: Invalid
<ref>tag; no text was provided for refs namedstorelist - ↑ Certificate of Amendment of Articles of Incorporation Архивлагдсан 2020-09-26 at the Wayback Machine, 11 сарын 17, 1977. Калифорнийн Төрийн нарийн бичгийн дарга
- ↑ Certificate of Ownership (Memento 17. Хоёрдугаар сар 2021 цахим архивт) Архивлагдсан 2021-02-17 at the Wayback Machine, 1 сарын 9, 2007. Калифорнийн Төрийн нарийн бичгийн дарга.
